Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар эрхэлсэн ажил, салбартаа олон жил үр бүтээлтэй ажиллаж онцгой амжилт гарган, эх орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсан нэр бүхий хүмүүсийг төрийн одон, медалиар шагналаа. Шагналыг Засгийн газрын гишүүн, Боловсролын сайд Л.Энх-Амгалан гардуулан өглөө.
