logo transparent

УБЭИС -ийн Орхон Салбар Сургууль

ЗАРЛАЛ
🎓 2026–2027 оны элсэлт эхэллээ! ✦ Элсэгчдийн босго оноо — 430 ✦ ЭЛСЭГЧДЭД ҮЗҮҮЛЭХ ХӨНГӨЛӨЛТ: Төрийн зохицуулалттай буцалтгүй тусламжид хамрагдана • Оюутны хөгжлийн зээл, Оюутны хөнгөлөлттэй зээлд хамрагдана • Багшийн салбарт элссэн эрэгтэй оюутанд сурлагын амжилтыг харгалзан 10–20% • Хагас, бүтэн өнчин оюутны дотуур байрны төлбөр 20% • Цэргийн алба хаасан элсэгчийн төлбөр 10% • Нэг анги, хамт олноос элссэн элсэгч бүрийн төлбөрийн хөнгөлөлт 10% • Нэг айлаас сурдаг 2 буюу түүнээс дээш элсэгч бүр 10% • Урлаг, спортын онцгой амжилт гаргасан элсэгчид 5–20% • ЭШ-ын онооны хөнгөлөлт 10–20% • +30 анги (БШУ-ы сайдын А/143 тушаал) — ЭШ өгөхгүйгээр элсэн орох боломжтой • Засгийн газрын 103-р тогтоолоор сургалтын төлбөрийг 100% хөнгөлнө • Цаатан иргэнд хөнгөлөлт 100% • Төлбөрөө хичээл эхлэхэд бүтнээр төлбөл 10%, эхний улиралд 2 хувааж төлбөл 5% хөнгөлнө ✦ ЭЛСЭЛТИЙН НӨХЦӨЛ — дараах нөхцөлийг хангасан иргэн элсэх боломжтой: Элсэлтийн Шалгалтын (ЭШ) батламжтай иргэн • Бакалаврын боловсролтой иргэн • Боловсролын үнэлгээний төвөөр ЭШ-ыг дүйцүүлсэн батламжтай иргэн • Гадаадын болон дотоодын ИДС-иас шилжин суралцагч • 30-аас дээш настай иргэн ЭШ-гүйгээр суралцах боломжтой (элсэх мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан байх) • МСҮТ, Политехник коллеж төгссөн иргэн тухайн мэргэжлээрээ элсэн суралцах боломжтой ✦

2+2 хөтөлбөр

2+2 хөтөлбөр

Орхон аймагт эхэлж, Улаанбаатарт төгсөх боломж

Доорх хөтөлбөрүүдэд элссэн оюутан эхний 2 жилээ УБЭИС-ийн Орхон салбарт суралцана. Голч оноо 2.8 ба түүнээс дээш бол сургалтаа Улаанбаатар дахь төв сургуульд үргэлжлүүлэн суралцаж төгсөх боломжтой.

1–2 дугаар курс
УБЭИС · Орхон салбар
Гэрээсээ ойрхон, бага зардлаар суурь хичээлүүдээ бүрэн судална.
2.8+
голч оноо
= шилжилт
3–4 дүгээр курс
УБЭИС · Төв сургууль
Улаанбаатарт мэргэжлийн гүнзгийрүүлсэн сургалтад хамрагдаж, төв сургуулийн дипломтой төгсөнө.
2+2
Эрх зүй
Хууль зүйн суурь мэдлэгээ Орхонд эзэмшиж, төв сургуулийн орчинд мэргэшинэ.
2+2
Сэтгэл судлал
Хүний сэтгэл зүйг судлах онолын суурийг Орхонд, дадлага мэргэшлийг Улаанбаатарт.
2+2
Нийгмийн ажил
Нутгийн иргэдтэй ажиллах мэргэжлийн дадлагыг Орхонд, мэргэшлийг УБ хотод эзэмшинэ.
2+2
Цахилгааны инженерчлэл
Инженерийн суурь хичээлээ Орхонд судалж, төв сургуулийн лаборатори, дадлагын баазад мэргэшинэ.
Need Help? Chat with us
УБЭИС - Орхон салбар сургууль
Бид танд тун удахгүй хариу өгөх болно. Баярлалаа
Сайн байна уу? УБЭИС-ийн Орхон салбар сургуулийн чатад тавтай морилно уу. Танд юугаар туслах вэ?